Олон нийтийн өмнө ярих айдсаа хэрхэн давах вэ?
Бид
хүссэн хүсээгүй тодорхой хэмжээгээр олны өмнө үг
хэлэх, илтгэл
болон танилцуулга тавих гээд төрөл бүрийн нийтийн өмнө
ярих хэрэг амьдралд гарч
ирдэг. Зарим
хүмүүс огт айдаггүй харин
ч ярих дуртай байдаг
болохоор тэдэнд
асуудал гарах
нь ховор. Харин цаанаасаа
л яаж ч хичээсэн айдас сандарлаа давахад хэцүү өөдөөс харж байгаа бүх хүмүүсийг
харахаар л
хөлс гоожоод хөл чичрээд ухаан алдах
нь холгүй байдаг тийм хүмүүс
бас байдаг шүү дээ.
Би
ч мөн ухаан алдахаа шахдаг
хүмүүсийн нэг байсан, надад
олны өмнө
гарах бүрд алдчихгүй амжилттай ярих юмсан гэсэн айдас
дарамтаар дүүрэн хэцүү санагддаг байв.
Гэвч их сургууль болон
олон улсын илтгэл, мэтгэлцээний тэмцээнд өөрийгөө сорьж
орсон туршлагуудаасаа
харахад өнөөдөр би арай дээр болсон байхаа
гэж боддог.
Нэг
бол сонирхол аль эсвэл айдсаа давах сорил болгож гээд ямар ч хамаагүй зорилгоор ирээдүйд олон нийтийн өмнө
ярих чадвараа хөгжүүлэх нь танд аль ч талаараа ашигтай.
Тиймээс энэ
удаагийн нийтлэлээрээ
та бүхэнд "Public Speaking" буюу олон нийтийн өмнө ярих чадвар яагаад хэрэгтэй
бас яаж түүнийг хөгжүүлж
болох талаар
бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо.
Ажил
дээр гараад ч хичээл сургууль дээрээ ч бид өөрсдийн
үзэл бодол, санаагаа олон
хүнд хүргэж
ойлгуулах хэрэг гардаг. Бид хэр сайн ярихаас шалтгаалж бидний хэлэх гээд байгаа
зүйлс бусдад амжилттай хүрдэг учраас өөрийн гэсэн арга барил өөртөө итгэх
итгэлээ олж
авах нь чухал.
Миний
хувьд олон нийтийн өмнө сайн ярьж сурахын тулд
эдгээр техникүүд маш чухал гэж боддог.
1.
Яаж ярих гэхээсээ илүү юу ярих ёстойгоо эхлээд бүрэн төгс ойлгох
Заримдаа
бид хэт гоёмсог ярих гэж хичээгээд ярих ёстой зүйлийнхээ
агуулгыг биш өөр
зүйлд анхаарлаа хандуулдаг.
Миний хувьд
гоё сайхан ярихаас илүү,
юу ярьж
байгаагаа маш сайн мэддэг, өөртөө итгэлтэй хүн илүү сайн илтгэгч шиг
санагддаг. Яриагаа дундаас нь
мартаж тэвдсэн
ч буцаад сандралгүй
хэмнэлдээ ороод
ярих чадвартай болох нь
чухал. Яаж
ярихдаа биш
юу ярих ёстойгоо ойлгох
нь хамгийн
эxний таск юм. Ярих ёстой зүйлийнхээ агуулгыг маш
сайн цээжлэх мөн аль ч хэсгээс нь ярьсан ойлгохоор өөрийнхөө үгсээр
бүгдийг нь бэлдэх нь маш чухал гэж
бодож байна.
Тийм учраас төгс гоё ярих ёстойгоо түр зур мартаад, цаг
гаргаж ярих
ёстой зүйлээ маш сайн цээжлээрэй.
2.
Толинд харж байгаад бэлдэх
Юу
ярих ёстойгоо, бусдад ямар мессеж хүргэмээр байгаагаа бүрэн ойлгосны дараа, урдаа
маш их үзэгчид суулгачихсан ярьж байгаагаар төсөөлөөд
толинд харангаа
бэлдээд үз.
Аль болох алдахгүй
бодит байдал
дээр байгаа мэт ярих хэрэгтэй гэхдээ
алдсан ч
зүгээр учир нь энэ бол өөрийгөө шалгаж буй бэлтгэл. Яаж ч алдсан, тэнэг
байдалд орсон зүгээр учир нь та ганцаараа бэлдэж байгаа
болохоор шүүмжилж шоолох
хүн байхгүй
нь сэтгэлд амар санагдуулах болно.
3. Бусдад харагдах үзэмжээ
анхаарах
Ямарваа
нэгэн презентация, илтгэл, тайлан олон хүний
өмнө тавих
үедээ бэлтгэлтэй ирсэн байх
нь чухал. Мэдээж ярих
юмаа сайн бэлдэж ирсэн
байх чухал ч нөгөө талаас гадаад өнгө үзэмж,
биеэ яаж авч явж байгаа, бусдад
ямар анхны сэтгэгдэл төрүүлж
байгаа тань
ярих зүйлтэй чинь
хамааралтай байдаг гэдгийг
та анзаарч байсан уу? Хүмүүс өөрийгөө
сайн илэрхийлж харуулж чаддаг,
цэмцгэр, өөртөө
итгэлтэй зөв сайхан хувцасласан тийм хүмүүсийн
яриаг илүү
их сонирхож сонсдог.
Гоё сайхан харагдаж бусдын
сайшаалыг авахдаа
биш ярьж байгаа зүйлээ бусдад хүргэхийн
тулд өөрийнхөө гадаад
үзэмжээ ч
сайн бэлдэх нь чухал байдаг билээ.
4.
Биеийн хэлэндээ анхаарах
Дан
нэг газраа зогсоод нэг хоолойн өнгө аястай яриад
байвал хэчнээн
сонирхолтой сэдэв байсан
ч сонсож буй хүмүүс
тань бүгд унтаад өгөх болно.
"Body Language" буюу биеийн хэл нь бусдыг өөрийн ярьж буй сэдэвтэй цуг нэг хэмнэлд авч
явахад тун
том үүрэг
гүйцэтгэдэг. Мөн таны ярих чадварыг уйтгартай, түүхий, дутуу
харагдуулахаас сэргийлж ярианд нь илүү натурал чимэг
болох болно
гэдэгт итгэлтэй
байна. Гарын
хөдөлгөөн,
тайзны урдуур бага зэрэг алхах, үзэгчидрүү харж, асуулт асууж, зааж
ярих гэх мэт жижиг хөдөлгөөнүүд их том өөрчлөлт оруулдаг шүү.
5.
Хамгийн чухал нь инээмсэглэх!
Би
дээр үед нэг тэмцээн дээр
илтгэл тавьж
байгаад санаандгүй шүүгчийн нүдрүү харчихсан
юм. Шууд
л маш их сандраад юу ярьж байснаа, юу
ярих ёстойгоо бүгдийг нь мартаад тэвдэж орхив. Маш
их ичиж бас айж байсан ч
гэсэн "За
алдаа л
биз засаад ярьчихъя" гээд
тодоос тод том инээмсэглээд за уучлаарай юу
хэлэх гэсэн бэ гэхлээр гээд юу ч болоогүй
юм шиг үргэлжлүүлээд
ярьсан юм.
Тэр үед
өөрийгөө зөв юм хийв үү буруу
юм хийв үү огт мэдэхгүй байсан ч шүүгч нар хэлэхдээ сандарч
мартсан үедээ
Энхнаран шиг
юу ч болоогүй
юм шиг инээмсэглээд үргэлжлүүлэх
нь зөв шүү гэж жишээ авсан нь
миний буруу
зүйл хийгээгүйг
баталсан юм
шиг санагддаг. Тэрнээс хойш
сандарч алдаж
бантах болгондоо
сайхан инээгээд
л яриагаа үргэлжлүүлдэг
болсондоо. Та
бүхэн минь ч гэсэн битгий
том зүйл болгож өөрийгөө улам
сандруулаарай зүгээр л smile and continue! ;)
6.
Өөрийгөө сонсогч
хэмээн төсөөлж
ярих
Сонсогчийн
чихээр сонсож өөрөө тэдний оронд
байсан бол
ямар өнгө
аяс, утга
агуулгаар яриулахыг хүсэх байсан бэ
гэдгээ бодож
бэлдэх нь
зөвхөн өөрийн
зүгээс илтгэх биш бусад хүмүүсийн
өнцгөөс
яриаг тань
ойлгоход туслах
болно. Хэрвээ
таны ярьж буй зүйлс танд таалагдахгүй бол өөр хэнд ч таалагдахгүй гэж бодоход болно.
Тийм учраас дан өөрт
ойлгоход амар
биш бусдын оронд өөрийгөө
тавьж яриагаа
бэлдэх нь
их том үр нөлөөтэй
гэж бодож байна.
7.
Сандралыг давж гарах гэж хичээх биш цаанаасаа харах өнцгөө
өөрчлөх гээд үз
Маш
олон хүн таны өөдөөс
хараад сонсож
байгаа нь
аль хэдийнээ аймшигтай их
дарамт ачаалал
болж байгаа. Энэ үед
"алдаж болохгүй, төгс байх ёстой, гацаж
түгдэрвэл би
ёстой азгүй амьтан гэсэн үг"
гэх мэтээр өөртөө улам
их дарамт өгөх ямарч хэрэггүй. Ярьж
байх явцдаа сандарсан үедээ
зүгээр л дотны хүмүүсдээ сонирхолтой түүх
эсвэл өөрт
тохиолдсон сонин сайхнаа
ярьж байна гэж төсөөлөөд илүү дутуу бүх айдсаа дарж хаях гээд үз!
Эцсийн эцэст
алдаа л
биз амь биш заяа биш гэдэг сайхан үг
байна шүү
дээ. Мэдээж
амжилттай сайхан ярих хүсэл эрмэлзэлтэй байх маш чухал ч
гэсэн өөрийгөө
дарамталснаар та улам л их өөрт итгэх итгэлээ алдаж
алдаа гаргах
магадлал ихсэх болно.
8.
Эхлэл болон төгсгөлөө мартагдахааргүй илтгэх
Хэрвээ
та урт удаан хэмжээний яриа хийж байгаа бол сонсож буй хүмүүс
бүгдээрээ А-Z хүртэл цээжилж ойлгоно гэвэл
хэцүү. Сонсож
буй хүмүүсийн
хувьд хамгийн
их ой тогтоолт сэтгэлд
нь үлдэх
хэсэг бол
тухайн ярианы
эхлэл ба төгсгөл хэсэг байдаг
гэсэн судалгаа
гарч байсан билээ. Тийм учраас ярьж буй зүйлийнхээ эхлэл
танилцуулга хэсэг болон
төгсгөлийг илүү чамин сайхан,
өвөрмөц, мартагдахааргүй агуулгатай болгох нь
маш чухал. Зарим илтгэгч
нар урмын үг, эшлэл,
эсвэл өвөрмөц содон хоолойн
өнгө аясаар
илэрхийлдэг бол та ямар байдлаар хиймээр байгаагаа өөрөө бүтээлч сэтгэхүйгээр шийдэж
болно.
Айдсаа
даван туулах нь нэг бодлын шал хэрэггүй зүйл мэт санагдаж болох ч
даван туулсны
дараа танд
маш их аз жаргал, амжилт, өөрөөрөө бахархах
мэдрэмж төрүүлнэ
гэдэгт итгэлтэй
байна. Бид
бүгд л өөр
өөрсдийн гэсэн
айдастай байдаг
бөгөөд түүнтэйгээ тэмцэх
шаардлага амьдралд гарч ирэх нь лавтай.
Ирээдүйн ажил төрөл, сургууль
соёл, тэмцээн
уралдаан гэх
мэт олон нийтийн өмнө
ярих чадварт
тань бага ч болов туслахсан гээд энэхүү нийтлэлийг бичлээ. Та
бүхэнд үргэлж амжилт
хүсэж мөн цаг гаргаж уншсанд баярладаг
шүү!
Хүндэтгэсэн, T. Энхнаран.
Comments
Post a Comment