Хатуу эхлэл, зөөлөн төгсгөл
2020 он эхлээд аль хэдийнээ 3 дугаар сар болчихлоо, хувь хүний хувьд ч гэлтгүй ер нь дэлхий даяар цаанаасаа л нэг ширүүн сөрөг хурц жил болж эхэлсэн нь ганц надад мэдрэгдсэн зүйл биш байлтай . Хүмүүн бид байглаасаа итгэл найдвар дүүрэн, энгийн сайхан зүйлсийг хүсэж амьдардаг. Гэвч юм бүхэн бидний хүссэнээр болдоггүй, хүссэн шиг тань байх ч албагүй. Tэрийгээ бид мэдэж байгаа ч гэсэн хүссэнээр болохгүй үед амьдрал оронгоороо эргэж байгаа мэт хорвоо дэлхийн хамгийн азгүй амьтан юм шиг өөрийгөө голж суух нь та бидний бүгдэнд байж болох шинж чанар юм. Би боддог, яагаад бид өөрсдөндөө сэтгэл хангалуун амьдрах тийм хэцүү байдаг юм бэ? гэж. Хэнтэй өөрийгөө харьцуулаад байдаг юм бол? Сайн талаараа юу? Эсвэл өөрийгөө идэн байж хэзээ ч бүтэхгүй зүйлсийн араас хөөж гунигладаг уу? Жаргал зовлон ээлжилж ирдэг гэдэгт та итгэдэг үү? Яагаад зарим өдрүүд танд хатуурхаж болохгүй гэж? Яагаад заавал өдөр бүр аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, 100 % сэтгэл хангалуун өнгөрөх ёстой юм ...