Миний мэдэх хамгийн "КҮҮЛ" хүмүүс :)

Өөрийнхөөрөө байх шиг аз жаргалтай чөлөөтэй амар мэдрэмж энэ хорвоод бас л ховор байх шүү. Хүн бүрт өөрсдийн гэсэн онцлог зан ааш, чанар гэж байдаг ч яг ямар хүний ямар зан характер танд сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ? Зарим нь шулуун шудрага хүмүүст дуртай байдаг бол заримд нь тийм хүмүүс арай дэндүү ширүүн санагдах үе байдаг. Гэвч тийм хүн сайн, тийм хүн муухай гэж хэлэх дүгнэх эрх яг үнэндээ бидэнд байхгүй. Бид бүгд өөрсдийгөө хичээгээд явж байх үүрэгтэй тийм л хүмүүс. Гэхдээ хэн нэгэн танд яалт ч үгүй сайхан сэтгэгдэл төрүүлээд байх үед бүх хүн ийм байсан бол ямар гоё вэ гэж бодогдох үе гарч байгаагүй гэж үү? Энэ удаагийн тэмдэглэл дээрээ би бусдад үлгэр жишээ болж чаддаг хүмүүсийн онцлог сайхан чанаруудыг өөр хэн нэгэнд өөрсдийн дутагдалтай зан чанараа өөрчлөх урам болоосой нэгийг бодогдуулаасай гэж зорин бичихээр шийдэв. Ийм зан чанарууд агуулдаггүй хүмүүс нь КҮҮЛ БИШ гэж огтхон ч хэлээгүй юм шүү. Та хэн нэгний хувьд яг л байгаагаараа хэзээд хамгийн күүл нь байх болно ти...